Иргэн Г.Төгөлдөр Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид -д хаяглан, “Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан” өргөдөл гаргасан. Өнөөдрийн байдлаар хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан цахим өргөдөлд 40,828 иргэн нэгдэж, гарын үсгээ зураад байна.
Иргэн Г.Төгөлдөр “Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэл байна. Иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтийг турхирсан. Хүний эрхийн зөрчил үйлдэж, зүй бус харилцаа гаргасан. Төсвийн хаалттай үр ашиггүй зарцуулалт. Сэлбэ, дунд голыг сүйтгэсэн. Туулын хурдны замын төсөл. Иргэдийн оролцоог хангадаггүй, Нийслэлийн ИТХ буюу өөрт нь хяналт тавих бүтцийг худалдан авч хяналтгүй засаглал бүрдүүлсэн” гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ.
Гарын үсэг зурах холбоос: https://www.uih.mn/petition/vi...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна