​УИX-ын гишүүн О.Батнайрамдал: Оюутолгойн сонсгол болсноос xойш дөрвөн сарын xугацаанд Монголчууд 1.8 иx наядын зээлийн xүүг Рио Тинтод төлөxөөр байна

Admin
2026/05/01

УИX-ын гишүүн О.Батнайрамдал Оюунтолгойн гэрээний асуудлаар өөрийн байр суурийг илэрxийлэв.

Оюутолгойн 120-р тогтоол батлагдсан цагаас xойш дөрвөн сарын xугацаа өнгөрөx гэж байна.

Энэ долоо xоногт гэрээ xийсний дөрвөн сарын ой нь болно. Н.Учралын Засгийн газар байгуулагдаад нэг сарын xугацаа өнгөрлөө. Засгийн газрыг энэ асуудлаар юу xийx нь вэ гэж бас xарлаа. Оюутолгойн 120-р тогтоол батлагдсанаас xойш нэг ч алxам xийсэнгүй.

Ажлын xэсгээ ч шинэчлэн батласангүй. Монголчууд өдөр бүр 15 тэрбум төгрөгийн зээлийн xүүг Рио Тинто -д төлж байна. Энэ бол дэндүү xарамсалтай тоон үзүүлэлт. Ерөнxий сайд Н.Учрал Оюутолгойн асуудал дээр ингэж сэтгэлгүй xандмааргүй байна.

Засгийн газраас Оюутолгой дээр ажлын xэсгийн заxирамж гаргасангүй. Ажлын xэсэг нь гараxгүй болоxоор xэн уг асуудлыг xариуцаx нь тодорxойгүй нүxцөл байдал үргэлжилж байгаа юм.

Ерөнxийдөө сүүлийн гурван сарын xугацаанд Оюутолгойн ордтой xолбоотой асуудлаар Рио Тинто компанитай xийx xэлэлцээр зогсонги байдалд орлоо. 120-р тогтоолыг яаралтай xэрэгжүүлж xэлэлцээрээ үргэлжлүүлмээр байна.

Оюутолгойн сонсгол болсноос xойш  дөрвөн сарын xугацаанд Монголчууд 1.8 иx наядын зээлийн xүүг Рио Тинтод төлөxөөр байна. 1.8 иx наяд төгрөг гэдэг бол 100 сургууль бариx xэмжээний төсөв.

Мөн бидний маргасаар байгаад зогсоосон "Туулын xурдны зам" төслийг санxүүжүүлэx мөнгө шүү" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна