Өсвөрийн бөх С.Тэнүүнд амласандаа хүрч Улсын арслан Э.Батмагнай ирэх сарын дундуур бэлтгэл дээр нь очихоор болжээ.
"Алтан цом"-ын төлөөх барилдааны үеэр өсвөрийн бөх С.Тэнүүн үлгэр дуурайл авч, дэмждэг бөх Улсын арслан Э.Батмагнайгаас "Энэ бичлэг хэдэн лайк хүрвэл манай бэлтгэл дээр ирэх вэ" гэж асуусан. Залуу арслан эергээр хүлээн авч 5,000 гэж хэлсэн бөгөөд тухайн видео бичлэг цаг хүрэхгүй хугацаанд 5,000 лайк давж, 39600 лайк авчээ. Иймд хүү Улсын арсланг бэлтгэл дээр нь хэзээ ирэхийг асуухад Э.Батмагнай арслан хэлсэндээ хүрч ирэх сарын дундуур С.Тэнүүний бэлтгэл дээр очихоор болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна