Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна

Admin
2026/04/17

MCM групп Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ салбар, агуулахын цогцолбороо нээлээ.

Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгохын зэрэгцээ бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү ойртуулж байна.

 

Эдгээрийн нэг болох MCM групп нь Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалтын үе шатнаас эхлэн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, засвар үйлчилгээ, уурхайн хэрэглээний бусад материал зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж ирсэн стратегийн чухал түнш юм.

“Оюу толгой” компани Ханбогд сумыг хөгжүүлэх стратегийнхаа хүрээнд MСM групптэй 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус суманд агуулах, засварын төв байгуулахаар тохиролцсон бөгөөд уг бүтээн байгуулалт үе шаттайгаар ашиглалтад орж байна.

 

Зургийг MSM Industrial фэйсбүүк хуудсаас авч ашиглав

 

Мөн Оюу толгойн ханган нийлүүлэгчид болох Эпирок (Epiroc), Трансвест (Transwest), Эс Жи Эм Эс (SGMS) зэрэг компаниуд засварын төв, агуулахаа Ханбогд суманд нээн, логистик, засвар үйлчилгээ, нийлүүлэлтийн сүлжээгээ орон нутагт тэлж, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна. Нормет (Normet), Сандвик (Sandvik) компаниуд засварын төвөө нээхээр үе шаттайгаар бүтээн байгуулалтаа хийж байна. 

 

Ханбогд сумын бизнес идэвхжил Улаанбаатарын зарим дүүргээс ч өндөр байна

 

MMCG компанийн хийсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой” компанийн оруулж буй хувь нэмэр” судалгаагаар 2013 онд Ханбогд суманд 1,000 хүнд ноогдох бизнесийн тоо 15 байсан бол 2024 онд 43 болсон байна. Ингэснээр Ханбогд сум бүс нутгийн хөгжлийн гол индекс болох бизнес идэхжилийн үзүүлэлтээрээ үндэсний хэмжээнд 5-т буюу 21 аймаг, 330 сумаар зогсохгүй Улаанбаатар хотын зарим дүүргээс ч өндөр байгаа юм.

“Монгол улсын эдийн засаг, нийгэмд Оюу толгой ХХК-ийн оруулж буй хувь нэмэр” судлагааны хэсгээс(MMCG)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна