А.Ундраа: "Үндэсний эвсэл" Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа

Admin
2026/04/14

"Үндэсний эвсэл"-ээс УИХ-д сонгогдсон гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа
"2028 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг 40 хувь болгохоор хуульд тусгасан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахын тулд эмэгтэй гишүүд санал нэгдэж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангаж ажиллах, мөн улс төрийн оролцоог өргөжүүлэхэд бидний үүрэг их байна.

Мөн эмэгтэй гишүүдийн хувьд бид эхний ээлжид эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль дээр хүч тавих, бие биенийхээ санаачилж хийж хэрэгжүүлж байгаа ажил дээр нам үл харгалзан дэмжиж ажиллах байр суурь илэрхийлсэн. Хоёрдугаарт, өргөн барихаар бэлтгэгдэж байгаа хуулийн танилцуулгыг сонсохоор шийдвэрлэсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хуулийн төслийн тухай, Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулгыг сонсохоор төлөвлөлөө.

Хуучин парламентад ажиллаж байсан туршлагатай парламентчдаа урьж зөвлөлдөх, мөн 2028 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой эмэгтэйчүүдийг бид хүлээн авч залгамж халаагаа бэлдэх ажил төлөвлөсөн.

"Үндэсний эвсэл" Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцох, байр сууриа тодорхой илэрхийлэх, ажилдаа хариуцлагатай хандах, ёс зүйтэй байх зэрэг зарчмыг дэмжиж байна. Харин хэрэгжүүлэх арга замтай нь санал нийлэхгүй байна. "Үндэсний эвсэл"-ээс УИХ-ын гишүүд төдийгүй төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлага, хяналтыг сайжруулах хуулийн төсөл боловсруулж байгаа. Илүү өргөн хүрээнд том зургаар харж төрийн өндөр албан тушаалтны ажлаа бүрэн дүүрэн сайн хийхтэй холбоотойгоор энэ хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэхүү хуулийн төсөл дээр хамтран ажиллахыг улс төрийн намуудад уриалж байна" гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.227
2 цагийн өмнө
0
0
Манай сонгогчдын боловсрол муу үед энэ хууль хэрэгтэй л байсан даа. Сонгуульд сэтгэл мэдрэл юмтай хүн орж ирээд өдөр бүр хэрүүл шуугиан, өширхөл, доромжлол тохуурхал зэрэг ёсзүйгүй асуудал байнга өрнүүлээд хурал хийлгэхгүй гзарим нэг ишүүдийн яаж шийдэх юм бэ. Мөн маш олон удаа хуралд тасалж байна. Энэ их хэцүү. Харин муухай хулгай луйвар зодооон бол хуультай тул түүгээр шийдэгдэнэ.
Хариулах