Төв Азийн эрчимтэй хөгжиж буй эдийн засагтай Казакстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын талаар сонирхолтой баримтууд

А.Булганчимэг
2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Казакстан улсад төрийн айлчлал хийх гэж буй. Казахстан улс нь Төв Азийн хамгийн том, эрчимтэй хөгжиж буй эдийн засагтай ДНБ 420 тэрбум доллар буюу дэлхийд 43-т ордог. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 24,000 доллар буюу бүс нутагтаа тэргүүлдэг. Газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын экспорт дээр суурилсан, зах зээлийн тогтолцоотой, нийгэм, улс төрийн тогтвортой байдал бүхий орон юм. Тэгвэл Казакстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын талаар сонирхолтой баримтуудыг дурдъя.

                                                                                              Хүүхэд нас

Казакстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь төв Азийн улс төрийн орчинд хамгийн сонирхолтой, туршлагатай, олон улсад ихээхэн нэр хүндтэй удирдагчдын нэг гэгддэг. Касым-Жомарт Кемелулы Токаев 1953 оны тавдугаар сарын 17-нд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын 15 бүгд найрамдах улсын нэг байсан Казахстаны нийслэл Алматы хотод төржээ. Түүний аав Кемел Токаев нь алдартай зохиолч ба дайны сэдэвт зохиолуудаараа казакын ард түмэнд ихээхэн танигдсан нэгэн байсан гэдэг. Ерөнхийлөгч Кемел Токаев багаасаа гадаад хэл, олон улсын харилцаанд сонирхолтой байсан бөгөөд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд суралцан төгсөж, дипломат мэргэжил эзэмшсэн байна.

                                                                                           

                                                                                                Боловсрол

Тэрээр орос, англи, хятад түүн дээр казак гээд нийт 4 хэлтэй бөгөөд олон улсын харилцааны онол, практикт гүнзгий бэлтгэгдсэн мэргэжилтэн гэгддэг байна. Дипломат албанд Ерөнхийлөгч Токаевын карьер Зөвлөлтийн Гадаад хэргийн яаманд ажилд орсноор эхэлсэн аж. Тэрээр ЗХУ задрахаас өмнө болон дараа нь Хятад, Сингапур зэрэг улсуудад дипломат алба хашиж, бүс нутгийн геополитикийн динамикийн гүнзгий ойлголттой болсон байна.

                                                                               Албан тушаалын замнал

 Казахстан тусгаар тогтносны дараа тэр улс орны гадаад бодлогын архитекторыг бүрдүүлэгчдийн нэг болж, дараах чухал албан тушаалуудыг ээлж дараалан хашсан.

Гадаад хэргийн сайд (1994–1999, 2002–2007)

Ерөнхий сайд (1999–2002)

Парламентын дарга (2013–2019) Түүний дипломат ур чадвар, тэнцвэртэй бодлого нь Казахстаныг ОХУ, БНХАУ, Барууны орнуудын хооронд “Олон тулгуурт гадаад бодлого” явуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. НҮБ дахь өндөр албан тушаал Токаев 2011–2013 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага-ын Женев дэх салбарын Ерөнхий захирлын орлогч, мөн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажилласан. Энэ нь түүнийг дэлхийн дипломат тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болгоход ихээхэн тус нэмэр болсон байна. Тэр олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг хураах, хөгжлийн бодлого зэрэг асуудалд идэвхтэй оролцож байжээ. Ерөнхийлөгч болсон замнал Казахстаны төрийг олон жил барьсан удирдагч Нурсултан Назарбаев 2019 онд огцорсны дараа Токаев Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болж, улмаар сонгуульд ялснаар Казакстан улсын албан ёсны хоёр дахь Ерөнхийлөгч болсон.                                

 

Ерөнхийлөгч болсны дараа хийсэн ажлууд

Түүний Ерөнхийлөгч болсон анхны жилүүд “Назарбаевын систем”-ээс аажмаар шилжих, өөрийн бие даасан бодлогыг бий болгох үе байв. 2022 оны эмх замбараагүй байдал ба эргэлтийн мөч 2022 оны эхээр Казахстан улс даяар шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, удалгүй улс төрийн хямрал болон хувирсан. Энэ үйл явдал нь Токаевын засаглалын хамгийн том сорилтын жилүүдийн нэг болсон.

Тэрээр дараах шийдвэрүүдийг гаргасан:

 -Онц байдал зарлах

-Аюулгүй байдлын хүчийг дайчлах

-Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага-аас цэрэг оруулах зэрэг байлаа. Энэ үйл явдалын сайн тал нь түүнийг өмнөх Ерөнхийлөгч Назарбаевын нөлөөнөөс бүрэн салгаж, эрх мэдлээ төвлөрүүлэх боломжийг олгосон гэж үздэг.

Шинэчлэлийн бодлого Хямралын дараа Токаев “Шинэ Казахстан” хөтөлбөрийг зарлаж, дараах шинэчлэлүүдийг хэрэгжүүлж эхэлсэн: Улс төрийн шинэчлэл

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил, дахин сонгогдохгүй болгосон.

 -Парламентын эрх мэдлийг нэмэгдүүлэх

-Нам байгуулах босгыг бууруулах Эдийн засгийн бодлого

-Олигархиудын нөлөөг бууруулах түүн дундаа өмнөх Ерөнхийлөгч асан Назарбаевын тойрон хүрээлсэн бизнесүүдийн нөлөөг үгүй болгох.

 -Төрийн өмчит компаниудыг шинэчлэх

 -Гадаадын хөрөнгө оруулалтыг татах Нийгмийн бодлого

 -Орлогын тэгш бус байдлыг бууруулах

 -Боловсрол, эрүүл мэндийн салбарыг сайжруулах Геополитик ба гадаад бодлого Кемель Токаев Казахстаныг ОХУ, БНХАУ болон Барууны хооронд тэнцвэртэй байр суурь баримтлах бодлогыг үргэлжлүүлсэн. Мөн ОХУ-тай стратегийн харилцаагаа хадгалж байгаа ч Орос-Украины дайнд төвийг сахисан байр суурь баримталсан юм. БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Түүнчлэн Европ, АНУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа аж.

     Бусад орны удирдагчдаас ялгарах талууд

Тэр Казахстаныг “дундаж гүрэн” (middle power) болгон хөгжүүлэх зорилготой. Токаевт тулгарсан сорилт, бэрхшээлүүд Токаевын удирдлага дараах шүүмжлэлтэй тулгардаг байна. -Ардчиллын шинэчлэл хангалтгүй

-Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал хэвээр

 -2022 оны бослогыг хүчээр дарсан гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч зарим шинжээчид түүнийг хуучин авторитар системийг аажмаар задлах бодлоготой “реформист” гэж үнэлдэг. Хувийн онцлог Токаев нь бусад пост-Зөвлөлтийн удирдагчдаас ялгаатай нь тэрээр өндөр боловсролтой, дипломат арвин туршлагатай, хэт популист биш, илүү технократ хэв маягтай Ерөнхийлөгч гэгддэг. Тэр ном бичдэг, олон улсын харилцааны талаар эрдэм шинжилгээний өгүүллэгүүддээ хэвлэлд нийтэлдгээрээ бусад Ерөнхийлөгч нараас ялгардаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.162
2026/04/17
0
0
Хуучны социалист орнуудын иргэд Монголыг хошноготой зүйрлэдэг
Хариулах