НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно

Admin
2026/04/20

Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэдгийг мэдээллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын 2025 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоор нийт 1 сая 377 мянга 396 иргэнд 112 тэрбум төгрөгийг олгожээ. Иргэд буцаан олголтоо авахын тулд худалдан авалт бүрийн баримтаа тухай бүрд нь системд бүртгүүлэх шаардлагатай. Баримтаа хугацаанд нь бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголтод хамрагдах боломжгүй болохыг татварын байгууллагаас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна