БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо жүдо бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Өчигдөр холимог багийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Монгол Улсын шигшээ баг Д хэсгийг тэргүүлж, хэсгийн аваргын төлөө Узбекстан улсын тамирчдыг 4:3 аар ялснаар аваргын төлөө шалгарсан. Улмаар Казахстан улсын баг тамирчдыг 4:0 харьцаатай ялж, шар тивийн холимог багийн аварга боллоо. Мөн баг тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна