САЛХИ ШУУРГАНЫ УЛМААС БАРИЛГЫН ДЭЭВЭР ХУУЛАРСАН 12 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ

Admin
2026/04/20

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Үүнээс 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларч, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны 16:20 цагийн орчимд 23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларсан, мөн аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр, Увс аймгийн Хяграс сумын Эрүүл мэндийн төвийн дээвэр хууларсан байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна