"Томүжин" сургуулийн сурагчид Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "ГОЁУ" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд зорчигч тээврийн 1-р баазын 21 чиглэлийн 39 автобусаны суудалд үндэсний бичигт хөрвүүлсэн 1100 ширхэг шүлгийг хэвлэн наасан байна. Ингэснээр нийтийн тээврийн зорчигчид үндэсний бичгээ өдөр тутамд уншин, сэргээн сайжруулах боломжтой болно гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна