Шүүхээс ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноолоо

Admin
2026/04/15

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, А.Түвшин нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн анхан шатны шүүх хурал БГД, ХУД, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх шийдвэрээ гаргажээ

????Шүүх бүрэлдэхүүн:

- Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасч, 13 жилийн хорих ял оноолоо. Мөн 50 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар

-А.Түвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасч, 6 жилийн хорих ял, 60 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар

-Б.Номинсувдад нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасч, 7 жилийн хорих ял, 65 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар

-С.Ундрамд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 2 жилийн хорих ял, 11 сая төгрөг гаргуулах

-Д.Бямбажавт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ял

-Т.Ариунтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 8 сая төгрөгөөр торгох

-Ө.Айгиймаад нийтийн албанд томилогдох эрхийг 2.5 жилээр хасч, 3.6 сая төгрөгөөр торгох

-А.Мөнхтулгад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 3 сая төгрөгөөр торгох

-Ц.Анхтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох

-С.Цэдэнсодномд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох

-П.Алтантуяад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 2.8 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна