09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
11.00 цагт: Социал Демократ Монголын залуучуудын холбоо, ШУА, Монголын Залуу эрдэмтдийн Холбооноос хамтран “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.
12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас эрхлэн гаргасан “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно.
-“Арту” урлангийн уран зургийн сургалтын насанд хүрэгчдийн ангийн суралцагчдын хамтарсан “Өнгөт гялбаа” үзэсгэлэнг “Норпэй” арт галерейд нээнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.
-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
Хилийн чанадад:
-Похела Бойшах буюу Бенгалын шинэ жилийг Бангладешт тэмдэглэнэ.
-Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтууд болно.
-БНХАУ-ын Жинин хотод Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав аймгийн барилгын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох зорилготой бизнес уулзалт болж байна.
-Нью-Йорк хотноо ECOSOC буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-нийг хүртэл болно.
-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.
-Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
-Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно. -Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна