Нийтийн тээврийн ард монгол бичгээр эшлэл бичсэн нь олон нийтийн талархлыг хүлээж байна

А.Булганчимэг
2026/04/06

Нийтийн тээврийн Ч:9 “Нисэх–4-р дэлгүүр” чиглэлийн автобусанд монгол бичгээр уриа бичиж, зорчигчдын анхаарлыг татжээ. Тодруулбал, тус автобусны ар хэсэгт “Эх хэлнийхээ үг бүрийг, Эх орныхоо чулуу бүрийг хайрлаж яваарай” хэмээх эшлэлийг монгол бичгээр бичсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Энэхүү үг нь Төрийн соёрхолт, Ардын багш Шагдарын Чоймаа-гийн хэлсэн үг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна