Монгол Улсын 3x3 шигшээ баг Сингапурыг зорилоо

Admin
2026/04/01

Сингапур улсын Kallang бүсэд зохион байгуулагдах “Азийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол Улсын 3x3 шигшээ баг Сингапурыг зорилоо. Тэмцээн 2026 оны дөрөвдүгээр сарын 1-5-нд болно. Энэ жил тивийн 45 улсаас 43 нь оролцохоор болсон байна.

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлнэ. Манай эрэгтэй баг “А” хэсэгт, эмэгтэй баг “В” хэсэгт багтсан.

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Филиппин, Тайланд, БНСУ, Вьетнам, Энэтхэг, Казахстан, Малайз зэрэг 20 гаруй багууд өрсөлдөхөөр болсон. Эдгээр багуудаас хэсэг бүрийн аварга баг топ багуудтай сүүлийн шатанд тоглох эрхийг авах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна