УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Надад сайд болох санал ирээгүй

Admin
2026/03/31

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдаар Н.Учралыг томилсон. Тэгвэл шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал олны анхаарлын төвд байна. Шинэ кабинетад сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн нэр яригдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас тодруулахад тэрээр надад сайдын санал ирээгүй гэв. Мөн тэрээр шинээ засгийн газрын тухайд  "Гадна талдаа олон сорилттой, хүнд хэцүү цаг үед шинэ засгийн газар бүрэлдэх гэж байна. Богино цаг хугацаанд Засгийн газрын бүтцийг өөрчлөнө гэж баахан бужигнаан, үймээн үүсгэхээсээ илүү өнөөдөр тулгамдаад буй асуудал ялангуяа шатахуунтай холбоотой асуудлын эсрэг авах сөргө арга хэмжээний төлөвлөгөөг нэн яаралтай ажил хэрэг болгох нь зүйтэй" гэлээ.   



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна