Спортын салбараас төрсөн хамгийн залуу эмэгтэй гавьяат М.Нандинхүсэл өчигдөр "Central" телевизийн "Tonight Mongolia" шоу нэвтрүүлэгт оролцох үеэр "WNCAA Division I"-д тоглох санал авсан тухайгаа ярилаа. Ингэснээр тэр "WNCAA Division I"-д тоглох анхны Монгол тамирчин болж байгаа юм.
Түүний хувьд АНУ-ын сагсан бөмбөгийн "Florida Tech Panthers" багт тоглож байсан бөгөөд 3*3 ААШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор ирээд байгаа аж. М.Нандинхүсэл Монголын үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга, ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна