Монголын бүжигчид “The World Dance” International Competition 2026 ОУ-ын хүүхдийн уралдаанаас ганзага дүүрэн ирлээ

Admin
2026/02/14

Сургуулийн дэргэдэх дугуйлан нь авьяастай хүүхдүүдийг эрт илрүүлж, цаашид мэргэжлийн түвшинд хөгжих суурийг тавих чухал ач холбогдолтой. 

Үүнийг анзаарсан бүжигчин Б.Ганчимэг Ерөнхий боловсролын 24 болон 57 дугаар сургуулийн дэргэдэх бүжгийн дугуйланг энэ хичээлийн жилээс эхлэн ажиллуулж байна. Тэрбээр өнгөрсөн сард дугуйлангийнхаа 20 гаруй сурагчийн хамт “The World Dance” International Competition 2026 олон улсын уралдаанд амжилттай оролцжээ. Тус тэмцээний Үндэсний бүжгийн цөөхүүл төрөлд насны ангилалдаа тэргүүн байр, гоцлол төрлөөр нас насны ангилалд Гранпри, Алтан цом хүртэж, мөн “Шилдэг хамтлаг”-аар шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна