Улаанбаатар 2026 оны хоёрдугаар сарын 10 өнөөдөр болох үйл явдал

Admin
2026/02/10

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад айлчилж байна.

11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

11:30 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг крилл үсгийн хөрвүүлгийн хамтаар үүсмэл бүтээл болгон шинэчлэн хэвлэсэн номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.  

14:00 цагт: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ АШУИС хооронд “Монгол Улсад хепатит дельта вирусийн /HDV/ халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлт”-ийн төслийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурах ёслол АШУҮИС-ийн төв байранд болно. 

14:00 цагт: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана. 

-Номын үзэсгэлэн, худалдааг Улаанбаатар хотын Төв номын санд энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.

 -Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:

-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Италийн Милан хотод "Милано-Картино-2026" Өвлийн олимп болж байна.

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна. 

Орон нутагт:

Өвөрхангай: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болж байна.

-Сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит "Өвөрхангайн урчууд-2026" үйл ажиллагаа болж байна.

Сэлэнгэ: “Цагаан сар-2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна