Нийслэл: Өнөөдөр өглөөнөөс дулаан зогсоолыг засаж, нээж эхэллээ

Admin
2026/01/19

Сүүлийн хоногуудад Улаанбаатар хотод -30 хэм хүртэл хүйтэрч байгаа. Иргэд пулаан зогсоолыг хаалттай байгаа тухай  шүүмжилж буй. Үүний дагуу Нийслэлийн захиргаа шууд дамжуулалтаар дараах тайлбар, мэдээллийг өглөө. 

Нийслэл: "Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. Тухайлбал, СХД-ийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, 5 зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. БЗД-ийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд 7 нь хэвийн ажиллаж байна.

Харин 5 зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан байна. Өнөөдөр өглөөнөөс дулаан зогсоолыг засаж, нээж эхэллээ" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна