21 аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн малын эмч нарын төлөөлөл Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна.
Малын эмч нар: Энэ салбарт мянга гаруй малын эмч ажиллаж байгаа. Эдгээрийн 60-70 хувь нь настай хүн буюу тэтгэвэрт гарсан хүмүүс ажиллаж байна. Шинээр төгсөж байгаа залуус орон нутагт очин малын эмчээр ажиллах сонирхол байхгүй, дэмжлэг байхгүй байна. Төр засаг мал эмнэлгийн салбарыг дэмжихгүй бол ирээдүйд малын эмчгүй болох эрсдэл үүсжээ. Иймд Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос “Мал эмнэлгийн улсын болон орон нутгийн санхүүжилтийг тухайн жилд нь гэрээний үндсэн дээр урьдчилгаа хэлбэрээр өгдөг байх хэрэгтэй байна. Хувийн мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжсэн санхүүжилт бидэнд хэрэгтэй байна. Жижиг дунд үйлдвэр, шинэ хоршоо төсөл, ногоон зээл гээд бага хүүтэй зээлийг малын эмч нарт олгодог байх хэрэгтэй байна. Жил ирэх тусам малын тоо толгой цөөрч байна. Уур амьсгалын хүрээнд малын тоо толгой цөөрч байна. Тэгэхээр мал эмнэлгийн үйл ажиллагаа багасна. Иймд тогтолцоог бүрэн өөрчлөхгүй бол энэ хэлбэрээр бид олон жил явахгүй" гэх шаардлагыг хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна