Дуучин Ч.Мишээл “Уяхан замбатив”-г сэргээн дуулахаар боллоо

Admin
2025/12/26

Cоёлын төв өргөө, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран Монгол пянзны галерейг өнөөдөр нээлээ. Энэ үеэр 1933 онд Гавьяат жүжигчин Ц.Төмөр анх дуулж олонд хүргэсэн “Уяхан замбатив” уртын дууг дахин сэргээн дуулах эрхийг дуучин Ч.Мишээлд олгов.

Тус галерей нь Монголын дуу хөгжим, соёлын өвийг илтгэх пянзны бүрэн цуглуулгыг дэлгэн үзүүлж, 1980 оноос хойш хуримтлуулсан пянз, шошго, дуу хөгжмийн эх баримтуудыг багтаажээ.

Урлаг, уран сайхны хамгийн том өв болсон пянзны кафе

“Монгол пянзны галерей”-н үүдээр алхан орох төдийд л цаг хугацаа ухарсан мэт мэдрэмж төрнө. Үүдэнд нь эртний бор пянз тоглуулагч байрлуулж, түүнээс “гүүргий, гүүргий” хэмээх намуухан дуу эгшиглэн угтах нь зочдыг монгол дуу хөгжмийн түүхэн орон зайд хөтөлнө.

Хуучны ховор пянзнууд эгнэн өрөгдөж, тэдгээрийн хамтаар монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник аппаратур, зурагт хуудсуудыг дэлгэн тавьжээ.

1926–1990 оны хооронд хэвлэгдэж байсан захидал, сэтгүүл, БНМАУ-ын шуудангийн зурагт дугтуйн каталогууд, монгол дууны аялгуу, нотын номууд энд байрлах аж.


Энэ пянзны галерейд ирснээр олон олон ховор урлагийн бүтээлийг харах болно. Мөн зураачтай хослон бүтээсэн уран зураг үзэж, Монголын урлаг, уран сайхны нандин чухал түүхийг мэдэж болно.

Тус галерейд Монголын анхдагч рок попын төлөөлөл “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 1970-аад оны пянзнууд бүрэн эхээрээ хадгалагдаж байна. Соёлын өв болох “Монгол пянзны галерейд” Соёл-эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин Баярын хүү Хонгор аавынхаа 1980–1990-ээд онд дуулж байсан дуунуудын пянзыг гардуулан өгөв.

1927 онд баригдсан Бөмбөгөр ногоон Ардын цэнгэлдэх хүрээлэн тухайн цаг үедээ урлаг, уран сайхны хамгийн том төв театрын өв соёлыг нарийвчлан судалж, олон нийтэд хүртээл болгоход “Монгол пянзны галерей” чухал байр суурь эзлэх юм.

“Монгол пянзны галерей” нь зөвхөн пянз дэлгэн үзүүлэх орон зай бус, түүхийн явцад устаж үгүй болсон Монголын ховор нандин дуу хөгжмийн пянз, дуу хураагуур, ном, сэтгүүл зэрэг үнэт өвийг нэг дор цогцлоон, дуу хөгжмийн түүхийг амьд мэдрүүлэх соёлын чухал төв болж байна.


1
angry
3
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
2025/12/30
0
0
энэ охин лав Монгол үндэстэн биш ээ ирлийз хурлийз болж таарах нь Монгол угшилтай хүн биш байна гадны үнэр үнэртэж байна
Хариулах
103.212.116.69
2025/12/30
0
0
Норовбанзадын дуулсан уяхан замбуутивийн наран гэдэг дуу биш юм шиг байна? 1933 онд Төмөр гэж хүн дуулсан уяхан замбуутив дууг нь сонсож үзэх юмсан?
Хариулах
66.181.176.147
2025/12/28
0
0
Уяхан замбативийн наран мөн үү Сэргээнэ гэдэг нь юу гэсэн үг юм бол Энэ мундаг сайхан дуу монголын бахархал шүү дээ Мөхөж маргтагдсан юм байхгүшдээ
Хариулах
66.181.176.147
2025/12/28
0
0
өөртөө итгэлтэй сайхан л байна.гэхдээ баргийн уртын дуучин дуулчихдаггүй дуу гэдгийг мэдээж мэдэж байгаа байлгүй.өөрчилж өөртөө тохируулж дуулах байх
Хариулах
202.179.25.186
2025/12/26
0
0
За даа. Чи ардын жүжүигчин Чимэдцэеэ эгчээсээ эхлээд хоолойгоо нэг шалгуулаад, дуулж үзүүлээд зөвлөгөө ав даа. Энэ бол ерөөсөө буруудахгүй. тэгээд дуулахгүй юү. Чи чадна аа. Харин янз бүрээр ая данг нь өөрчилж болохгүй.
Хариулах