"Милан-Кортина 2026" өвлийн улирлын паралимпын наадамд манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө

Admin
2025/12/25

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд Монгол Улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцох эрх нь баталгаажлаа. Тухайлбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр болов.

Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцож буй Монгол цаначин бол Ц.Дашдорж паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Харин А.Сэлэнгэ паралимпын наадамд оролцох эрх авсан Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүний хувьд энэ онд Япон улсад болсон Азийн цомоос хүрэл медаль хүртсэнээр паралимпын наадамд оролцохоор болсон юм.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна