"ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2025" АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Admin
2025/03/24

✅“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны нээлтийн үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци,Боловсролын ерөнхий газар болон арилжааны банкнууд хамтран Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2025 оны 03 сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

✅Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар, Хөвсгөл аймгийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Отгон-Эрдэнэ нар оролцов. Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс хүүхэд залуучуудад хуримтлуулах дадлыг бий болгох зорилгоор "Хадгаламжийн эрхийн бичиг"-ийг олгов.
✅Монгол Улс тус арга хэмжээнд 2013 оноос хойш нэгдэж, жил бүрийн гуравдугаар сард хүүхэд залуусыг мөнгөө зөв зохистой удирдах, хуримтлуулах дадалд уриалах нөлөөллийн үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд энэ жилийн хувьд тус аян “Санхүүгийн зөв шийдвэр, Маргаашийн амжилтын эхлэл” уриан дор зохион байгуулагдаж байна.
✅Аяны хүрээнд холбогдох байгууллагууд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл улс орон даяар санхүүгийн боловсрол, хуримтлалын ач холбогдол, мөнгө санхүүгээ зөв, зохистой удирдах, мэдээллийн эх үүсвэртээ шүүлтүүртээ хандах талаар сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна