Ruby өчигдөр өөрийн Youtube сувагт өөрт нь тохиолдсон хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөрийн талаар бусад охид, эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Аймар продакшнд бүжиглэж байхад дээд үеийнхэн доод үе рүү маш муухай харилцдаг байсан. Баачка ах нэг удаа намайг голд бүжиглэж байхад “Ruby ямар том нүүртэй юм Амина оронд нь бүжиглэ” гэж байсан. Бас нэг дээд үеийн бүжиг зааж байсан эгч надад, “Чи үнэхээр ингэж бүжиглэдэг юм уу? Эсвэл сарын тэмдэг чинь ирчихсэн юм уу?” гэж байсан. Тэгээд “Яг түүн шиг” шоуны ард бүжиглэхэд бэлтгэл дээр ямар ч мөнгөгүй 1500 төгрөгөөр ундаа, шарсан төмс багцаар нь авч иддэг байсан. Бүтэн сар халтуур хийж, бүжиглэчхээд 100 мянган төгрөг авна.
Тэгээд бас би тэр үед 18 тай “Аймар”-ын Баачка ах 29-тэй байсан. 2016 оны 7-р сарын 29-ны орой надад Баачка ах “Бид нар өнөөдөр их ууна. Чи надад маргааш ирж бантан хийж өгөөрэй” гэсэн. Тэгээд би очиход бантан ч хийсэн юм байхгүй, маш олон зүйл ярьж байгаад, биед минь хүрч, тийм зүйл болсон. Би ер нь яваандаа Баачка ахад сайн болчихсон байсан. Тэгээд энэ харилцааг нууж явж байтал жилийн дараа буюу 2017 онд нэг хүн надад Баачка ахыг эхнэр хүүхэдтэй гэж хэлсэн. Тэгээд би асуутал, “Үнэн гэхдээ бид хоёр хүүхдээ бодож хамт байдаг. Ямар нэгэн харилцаа байхгүй. Хоолыг нь иддэггүй. Хамт унтдаггүй” гэж хэлсэн. Тэгээд би итгэсэн. Дараа нь бодоход энэ бол ямар нэгэн хайр дурлалын асуудал байхгүй, зүгээр л би ашиглуулчихсан гэдгийг ойлгосон.
Ер нь саяхан “Cornell”-ийн их сургуулийн оюутан согтуу эмэгтэй хүчирхийлсэн гэдэг мэдээлэл доор олон хүмүүс “20 жилийн ял гэдэг арай хатуу юу, тэр эмэгтэй өөрөө эсэргүүцэхгүй яасан юм,. Үгүй гэж хэлэхгүй яасан юм” гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээсэн байсан. Гаднын оронд үгүй гэж хэлэхгүй нь хамаагүй. Тийм зүйл болж байхад зөвшөөрөөгүй л бол үүнийг хүчирхийлэл гэж тооцдог. Би одоо хүчирхийллийн эсрэг хүчтэй эсэргүүцдэг болсон. Учир нь би өөрөө тийм зүйл туулсан болохоор.
Би багадаа 3-5 дугаар ангидаа эгчийнхээ найз залууд удаан хугацаанд оролдуулсан. Бид нар хамт хажуу өрөөнд унтдаг байсан. Манай эгч найз залуутайгаа тасартлаа, их уудаг. Тэр хоёр матраас дээр, би газар гудас дэвсээд унтдаг байсан. Тэгээд унтаж байхад гэнэт гуя илээд ороод ирнэ. Тэгээд сэрэхээр ах хажууд. Яагаад тэр үедээ би шууд болиоч гэж хэлж чаддаггүй байсандаа гайхдаг. Тэгээд би хөнжлөө сайн ороож унтвал гар орж ирэхгүй гэж бодож, тийм арга хэмжээ авдаг байсан. Энэ байдал бараг 2 жил үргэлжилсэн. Тэгээд би ганц итгэж, найдаж болох эгчдээ хоолой зангираад арай гэж зориг гаргаж хэлтэл надад итгээгүй, найз залуутайгаа нийлж “Битгий худлаа ярь. Одоогийн хүүхдүүд ёстой аймар, бид хоёрын согтууг далимдуулж яс хаях гэж үзлээ” гэсэн. Би уг нь Баачка ахын талаар ярихгүй гэж бодсон. Гэхдээ хүмүүс давс хужир нэмээд намайг “Дэвсгэр болоод байр авхуулаад, мөнгөний төлөө” гэж гуйвуулаад байгаа. Тийм учраас би хувийн амьдралаа ярьж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна