NETFLIX: “Physical Asia” шоуны оролцогчид Монгол улсаар аялсан нэвтрүүлэг энэ сарын 24-нд цацагдана

Admin
2025/12/18

Netflix-ийнхэн "Physical: Welcome to Mongolia" хэмээх шинэ нэвтрүүлгээ монголд хийсэн. Дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж байсан "Physical Asia" нэвтрүүлгийн оролцогчдыг монголд цуглуулсан тус нэвтрүүлэг ихээхэн хүлээлт үүсгээд байна. Тэгвэл дөнгөж сая Netflix-ийн албан ёсны цахим хуудаст нэвтрүүлгийн тухай мэдээлэл цацагджээ. Тодруулбал, "Бид шагналаараа заавал Монгол Улсад аялна". Тийм ээ, энэ бол бодит үнэн. "Physical: Asia" шоуны гол дүрүүдийн Монголоор аялсан нэвтрүүлэг энэ сарын 24-нд зөвхөн Netflix-ээр цацагдана" гэжээ.

Нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцжээ.

4 ангитай энэхүү цуврал нь хоёр, хоёр ангиар гарна. Тодруулбал, 1, 2-р ангиар 12-р сарын 24-нд нээлтээ хийх бол 3, 4-р анги 12-р сарын 31-нд цацагдах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна