“MongolZ” багийн залуус Мэйжорын плей-оффт тоглоно

Admin
2025/12/09

Унгарын нийслэл Будапешт хотноо цахим спортын “CS2” төрлийн энэ оны сүүлийн Мэйжор тэмцээн үргэлжилж байна.

Энэхүү тэмцээний гуравдугаар шатны сүүлийн тоглолтууд өндөрлөж, плей-оффт өрсөлдөх найман багийн нэр тодорчээ. Ази, Номхон далайн бүс нутгийн цор ганц төлөөлөл болж үлдсэн Монголын “MongolZ” баг гуравдугаар шатнаас Мэйжорыг эхлүүлж, 3-1 гэсэн амжилттай плей-оффруу шалгарсан. Тэд Мэйжорын эхний тоглолтдоо Бразилын “Imperial” багт хожигдсон ч Нидерландад төвтэй “Liquid”, АНУ-ын “FaZe”, Германы “G2” багийг дараалан хожсоноор сүүлийн шатанд үлдэв.

“MongolZ”-ын плей-оффын өрсөлдөгч нь Остин Мэйжорын аварга Францын “Vitality” баг. Хоёр багийн тоглолт арванхоёрдугаар сарын 12-ны 03:00 цагт эхэлнэ. Хоёр баг Остин Мэйжорын финалд учраа таарахад “Vitality” баг 2:1-ээр хожиж байв. Түүнээс хойш гурван удаа учраа таарахад “The MongolZ” сүүлийн хоёр тоглолтод нь хожжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна