Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэнг луйвар хийсэн гэдэг мэдээлэл цахим сүлжээнд гарлаа. Тодруулбал, Өнгөрсөн жил “Харанга” хамтлагийн тоглолтыг Японд зохион байгуулжээ. Тухайн үед 12 дугаар сард болох байсан тоглолтыг нэгдүгээр сарын 29, 2 дугаар сарын 2-ны өдөр руу болгож хойшлуулсан байна. Тус тоглолтыг зохион байгуулж байсан баг хамт олонд Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн байсан бөгөөд зохион байгуулагчдын үл ойлголцлоос болж тоглолт ингэж хойшлогдох болжээ. Улмаар 12 дугаар сард болох ёстой байсан тоглолт цуцалсны төлбөр болох 20 гаруй сая төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Японд амьдардаг Монгол залуу Б.Буянаа тэдэнд тусалсныхаа төлөө тухайн өрийг төлөх болсон бөгөөд энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
Японд амьдардаг Б.Буянаа: Өнгөрсөн жилийн 10 дугаар сард над руу "ABM энтертайнментаас" холбогдсон. Ингэхдээ “Харанга" хамтлагийн world tour-ийг авсан газар байна. Бүх тоглолтыг зохион байгуулж байгаа юм. Япон дахь тоглолтыг зохион байгуулах гээд явсан чинь харилцсан газар нь алга болчихлоо. Урлагийн визэндээ ч ороогүй байна. Туслаач” гэсэн. Тэгэхэд нь би ямар ч цалин авахгүй гээд өөрсдөөсөө мөнгө гаргасан, машинаар тусалсан, үнэгүй ажиллаж өгсөн. Гэтэл зохион байгуулагч “Ticket.mn”-ийн Захирал Ж.Дамдинцэрэн, ABM энтертайнментын Захирал н.Нандиа бусад өөр хүмүүс хоорондоо хэрэлдээд 12 дугаар сард болох ёстой байсан тоглолт цуцалсан. Энэ нь бидэнд ямар ч хамаагүй. Тэгвэл нэг жилийн хугацаанд тоглолт цуцалсны заалны төлбөр 980 мянган иен буюу Монгол мөнгөөр 20 гаруй сая төгрөг төлөгдөөгүй байна. Тэгээд энэ хүмүүст би туслахдаа мөнгө гаргасан. Нийлээд 60 орчим сая төгрөгийг би хүнд тусалсныхаа хариуд өрөнд ороод үлдэж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна