Дуучин, СТА Н.Бямбаа: 2015 онд талийгаач А.Мөнгөншагай ах “30 гарсан бүсгүй дууг” надад анх зохиож өгсөн юм. Сонсоод, ахаа энэ үнэхээр хит болох дуу байна гээд ахдаа унаж явсан машинаа бэлэглэж байлаа. “30 гарсан бүсгүй” дууг цацсаны дараа маш их сөрөг коммэнт ирсэн. Би талийгаачийн хэмжээнд хэзээ ч дуулж чадахгүй, яаж чадах вэ дээ. Энэ дууг дахин сэргээж дуулах саналыг талийгаачийн маань эхнэр Ц.Эрдэнэзаяа тавьсан юм. Ц.Эрдэнэзаяа эгч надад “Чи энэ дууг анх дуулсан, дахиад сэргээгээд дуул, чамаар дуулуулмаар байна” гэж хэлсэн. Анх хорин хэдхэн насандаа энэ дууг дуулахдаа ойлгож, мэдэрч дуулж чадаагүй. Харин одоо бол би өөрөө 30 нас гарч, эргэн тойрныхон маань ч энэ насан дээр ирж. Үнэхээр л 30 гарсан бүсгүй бол гүйцэт боловсорсон жимс гэдэг шиг ухаан, боловсрол, алхаа гишгээ, төлөвшил, бие хаа гээд бүх юм нь тэгширсэн байдаг юм байна. Ах минь шинэчилэн дуулсан "30 хүрсэн бүсгүйг сонсоод" тэнгэрээс хараад баярлаж байгаа байх гэж итгэж байна хэмээн тэр ярьсан. Энэ дуу анх яаж зохиогдсон хийгээд түүний уран бүтээлийн тухай ярилцсан "MYCAREER" ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүлээн авна уу?
Сэтгэгдэл (2)