Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь маргааш шийдэгдэнэ

Admin
2025/12/04

Тайландад болох энэ тулаан маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-ны шөнө болно.Тэрбээр Тайландын Бангкок хотод Бразил улсын тамирчин Фабрико Андрадетэй “One Championship” холбооны аваргын бүсний төлөө тулалдах юм. Тус холбоо нь Азийн хамгийн том холбоо бөгөөд дэлхийн "ММА"-гийн дээд түвшний ринг рүү улам ойртох шалгуур болдог байна.

Түүний өрсөлдөгч болох Фабрико Андраде 65 кг жинтэй бөгөөд 2023 оноос өдийг хүртэл аваргын бүсээ хамгаалж буй юм. Харин Б.Энх-Оргил нь “One Championship” холбоонд долоон тулаан хийж зургаан ялалт байгуулсан бөгөөд жингийнхээ чансааны дөрөвт эрэмбэлэгдэж байна.

2023 оны хоёрдугаар сараас дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Фабрисио де Андраде энэ жил 28 настай, 1м 71 см өндөртэй, кикбокс, маутай суурьтай, кикбоксоор 24 тулаан хийж 20 ялалт (7 КО) , 4 ялагдалтай, холимог тулаанаар 12 тулаан хийж, 10 ялалт (6 КО) , хоёр ялагдалтай.

Netflix-ээр цацагдсан "Physical Asia" шоунд хоёрдугаар байр эзэлсэн Монголын багийн гишүүн Б.Энх-Оргил холимог тулаанаар 16 тулаан хийж 13 ялалт( 3 КО), 3 ялагдалтай явна. Тэрээр гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага доор бэлтгэлээ хангадаг байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна