Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ

Admin
2025/12/03

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэж зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ.

• Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

•Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна