Дэлхийн алдарт "Карнеги Холл"-ын тайзнаа Монгол ёочингийн уянгат уялгуу эгшиглэлээ

Admin
2025/12/03

Asu.mn сайтын "МYCAREER" нэвтрүүлгийн зочин, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, ёочинч Т.Өлзийжаргал АНУ-ын Нью-Йорк хотод байрлах алдарт "Carnegi- Hall" концертын танхимд "Mongolian Steppe Wind" тоглолтоо толилуулж Монгол ёочингийн уянгат уялгууг эгшиглүүллээ. Тэрээр дараагийн тоглолтоо АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны урилгаар, улсын нийслэл Washington DC хотод эгшиглүүлнэ

Сонирхуулахад дэлхийн хамгийн баян хүн байсан Карнеги "Хэрэв би баян хэвээр үхвэл өөрийгөө гутамшигтай амьдарсан гэж үзнэ" гээд үлдсэн амьдралдаа өөрийнхөө хөрөнгийг баруун солгойгүй сайн үйлсэд зарцуулжээ. Гэтэл мөнгө нь дуусахгүй байсан тул үлдсэн бүх хөрөнгөө шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдээд Карнеги Холлыг барьж байгуулсан түүхтэй. 134 жилийн өмнө энэ шинэ байгуулсан газрын нээлтийн концертыг Пётр Ильич Чайковский! удирдсан гэдэг.  Энэ мөчөөс хойш хөгжимчин дуучин,, уран бүтээлчдийн ганц ч удаа болов гарахыг хүсдэг ариун дагшин газар болсон билээ.

Түүний оролцсон "MYCAREER" ярилцлагын хөрөг нэвтүүлгийг хүлээн авч үзнэ үү



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна