Тамаваши Б.Мөнх-Оргил Геннисийн номонд "Сүмод хамгийн олон дараалан барилдсан" хэмээн бүртгэгджээ

Admin
2025/12/02

Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд барилдаж буй маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн 2026 оны шинэ дугаарт “Most consective sumo bouts” буюу “Сүмод хамгийн олон дараалан барилдсан” гэж бүртгэжээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил 2004 оны нэгдүгээр сараас эхлэн башё өнжилгүй барилдаж, 1748 барилдаан хийжээ. Өдгөө 41 настай түүний хувьд мэргэжлийн сумод 21 жил барилдахдаа макүүчид хоёр, жюүрёо, макүүшитад тус бүр нэг түрүүлснээс гадна тусгай шагналыг таван удаа хүртсэн байна. Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дахь түрүүгээ 37 нас 10 сартайдаа xүртсэнээр Кёкүтэнxо Н.Цэвэгнямын 37 нас найман сартайдаа дээд зиндаад түрүүлсэн амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Ийнхүү Б.Мөнх-Оргил нь Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлсэн Монголын xоёр даxь сумоч болов. Түүнээс өмнө 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумод түрүүлсэн, даваа гэсэн нийт таван амжилтаа Гиннесийн номонд бичүүлсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна