Их дуулгад ОУХМ Б.Гончигсүрэн аваргын төлөө Оросын бөх Тамерлан Башаевтай барилдан ялалт байгууллаа

Admin
2025/12/01

АНЭУ-ын Абу Даби хотноо зохиогдсон жүдо бөхийн Их дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн аваргын төлөө Оросын бөх Тамерлан Башаевтай барилдан “Юүко” үнэлгээгээр ялалт байгуулж, аваргын алтан медалийн эзэн боллоо.

Ингэснээр Монгол Улс багийн дүнгээр дөрөвдүгээрт жагслаа. Тодруулбал, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нар мөнгөн медаль хүртээд байсан юм.

Дашрамд, Б.Гончигсүрэн ийнхүү сүүлийн гурван удаагийн Их дуулга ангиллын тэмцээнд аваргалж байгаа нь энэ билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна