О.Дашбалбар: Газраа худалдах нь төрөө, улс орноо, өөрийн ирээдүйг худалдахтай адил

Admin
2025/12/01

Төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч, эх оронч, яруу найрагч О.Дашбалбарыг бид “Мартагдашгүй мөрүүд” уран зохиолын контентынхоо энэ удаагийн дугаарт дурсаж байна.

Очирбатын Дашбалбар бол намуун уянгын яруу найрагч төдийгүй шүлэг бүтээл, үзэл бодол, үйл хэргээрээ эх орон, газар шорооныхоо төлөө тууштай тэмцэж байсан халуун эх оронч хүн юм. Монголын ард түмний цогтой эх оронч хүү, сод билигт яруу найрагч, төр нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн Очирбатын Дашбалбар өмгөөлж, хамгаалж байсан эх орныхоо газар шороонд эд, эс нь болон шингээд хэдийн 26 жил өнгөрчээ. Тэрбээр нэгэнтээ “Ард түмний зовлон жаргалын дуу хоолой болж, зүрх сэтгэлийнх нь илэрхийлэл болж явах юмсан л гэж бодож явдаг”, мөн “Газраа худалдах нь төрөө, улс орноо, өөрийн ирээдүйг худалдахтай ялгаагүй” хэмээж байв.

Монголын ардчиллын эхэн үе бол улс төр, эдийн засгийн систем огцом өөрчлөгдөж байсан хүндхэн цаг үе. Энэ үйл явц дунд зарим хүмүүс шинэ боломж, баялгийн төлөө эх орон, газар шороогоо худалдахад бэлэн байсан бол “газар шороо” юунаас ч  эрхэм зүйл хэмээн хамгаалж байсан улс төрчид ч бий. Хамгааалахаар зогссон цөөн хүний нэг бол  яруу найрагч, улстөрч О.Дашбалбар юм. Тэрээр “Газар бол эцэг, эх шиг үнэт зүйл” гэж үздэг байв.

О.Дашбалбар яруу найрагчнаас гадна сэтгүүлч, төрийн түшээ хүний хувьд Монголын газар нутгийг дурдатгал бус, амьд зүйл мэт ойлгож ярьдаг байсан. Ингэхдээ:

  • өвөг дээдсийн үлдээсэн үнэт өв,
  • хойч үеийн өмч,
  • мөнгөөр хэмжиж болохгүй үнэ цэн
  • Газар нутгаа зарах нь өөрийгөө зарахтай адил хэмээн тэрээр парламентын индэр дээрээс, нийтлэл, яруу найргаараа ч байнга тунхагладаг байв.

Ингээд түүний эх орон, газар шорооны тухай шүлэг, яруу найраг, нийтлэл болон үзэл санааны тухай бэлтгэсэн дараах нэвтрүүлгийг хүргэж байна

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна