МУ-ын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж “Чингис”, “Тусгаар тогтнол” зэрэг бүтээлээрээ тухайн нийгмийн үзэл сурталд харш бүтээл туурвисан хэмээн хавчигдан, шахагдаж байв.
1963 оны 1-р сард “Намын үзэл суртлын ажлын одоогийн зорилт ”илтгэлийг МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Б. Лхамсүрэн тавьсан юм.
Илтгэлд: “Сүүлийн үед манай утга зохиолд бидний үзэл сурталд харш, үндсэрхэг үзлийн амьсгал гарах болов.Чигис хааныг шагшин магтсан яруу найрагч Д .Пүрэвдоржийн шүлэг нь үүний тод илрэл болно “ гэж дүгнэсэн байна. Тэрээр Тусгаар тогтнол, Чингис бүтээлээрээ Төрийн шагналаас 6-н удаа хасагдаж 1981 онд хүртэж байсан билээ.
Дэндэвийн Пүрэвдоржийн “Чингис” шүлгийг хүргэж байна
Сэтгэгдэл (1)