Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч 300 ам.долларыг солиулжээ

Admin
2025/11/19

Кино зураг авалтад ашиглах зориулалттай "Доллар"-ыг солиулахыг завдсан үйлдэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 6-11-ний хооронд тусгай тэмдэг, дардастай, хуурамч валют, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, арилжааны банкуудад солиулахыг завдсан дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

  • Энэ сарын 6-нд ХУД-ийн дугаар хорооны нэгэн банкны салбарт хуурамч 100 ам.доллар солиулсан гэх гомдол
  • Дархан-Уул аймагт хувиараа валют сольдог иргэнд 1000 ам.доллар солиулсны 300 ам.доллар нь хуурамч байсан гэх гомдлуудад шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар кино зураг авалтад ашиглах зориулалттай "Доллар" байсан нь тогтоогдсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна