“Encanto town” шинэ ээлжийн орон сууцны доороос их хэмжээний цэвэр ус гарч, усыг бохир дамжуулах хоолой руу цутгаж байна

Admin
2025/11/07

Монгол орны ундны усны үндсэн эх үүсвэр болох гүний цэнгэг усны нөөц сүүлийн жилүүдэд хяналтгүй барилгын ажил, газар ашиглалтын зохисгүй байдал, хяналт сул байгаагаас болж эрсдэлд орж байна. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 3-р хороо Аса циркийн чанх урд буюу нарны зам дагуу байрлалтай “Encanto town”- ийн шинэ ээлжийн орон сууцны доороос их хэмжээний гүний цэвэр ус оргилж тус усыг шууд бохир дамжуулах хоолой руу цутгаад лавтай 2 сар өнгөрөөд байна. “Encanto town” тус барилга нь грашийн В1, В2 давхартай бөгөөд В2 давхар нь усанд автаж тус усыг ус зайлуулах 10 ширхэг  бойлуураар 24 цагийн турш  соруулан шууд асгаж байгаа юм.

Ус, агаар бол амьдралын эх булаг гэдэг. Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт эрэмбэлэгддэг ч цэвэр усны нөөц 2050 онд дуусна гэсэн судалгаа гарсан байдаг. Гэвч мөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцахаа болсон энэ цагт барилгын компаниуд ашиг олохын тулд байгалиа ийнхүү сүйтгэж байна. Мөн энэ явдал нь зөвхөн ундны цэвэр усны тухай асуудал биш юм. Хөрсний ус нь барилгын чанарт дараах байдлаар сөрөг нөлөөлөл үзүүлдэг.

Барилгын насжилт багасах,

Барилгын суурь, хана эвдрэх , хана, шал цуурах

Барилгад суулт өгөх

Барилгын дотор хэсэгт байнга чийгтэй орчин бий болсноор мөөгөнцөр үүсэх, эвгүй үнэр гарах гэх мэт олон сөрөг үр дагавартай бөгөөд оршин суугчдын суугчдын өмч болох барилгын аюулгүй, бат бөх байдалд аюул нүүрлээд байгаа юм.  Тус асгаж буй ус нь таны харж буйчлан гүний цэвэр ус юм. Гүний ус нь 30–100 метрийн гүнд оршиж, олон арван жилийн турш шүүгдэж, цэвэр байдлаа хадгалсан байгалийн үнэт баялаг билээ.

Ийм зөрчил гаргасан барилгын компаниудад Байгаль орчны тухай хууль, Усны тухай хууль, Усны нөөцийн хамгаалалтын журмын дагуу хатуу арга хэмжээ авах ёстой ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүйгээр барахгүй улсын комисс хүлээн авч оршин суугчдаа оруулаад байгаа юм. Чухам тус барилгын компани хэдийг хүртэл гүний усыг бохирын хоолойруу асгах нь тодорхойгүй байна.

Иргэд, төрийн байгууллага, хувийн хэвшил хамтран гүний усны нөөцөө хамгаалах, барилга байгууламжийн газар сонголт, зураг төслийн шатанд экологийн үнэлгээг заавал хийх, хяналт шалгалтыг тогтмолжуулах шаардлагатай байна.



 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна