Р.Булгамаа: Залуухан эхнэр нөхөр хоёр бага насны хоёр хүүхдийнхээ хоолойнд олс углаж гэр бүлээрээ "амиа хорлосон" хэрэг гарчээ

Admin
2025/11/06

Өмгөөлөгч Р.Булгамаа өөрийн цахим хуудаснаа нэгэн мэдээллийг орууллаа. Тэрбээр, "Залилагчдад хамаг хөрөнгөө алдаж, эцэст нь юу ч үгүй, өрөнд баригдаж үлдсэн гэр бүл эцэст нь амиа хорлосон хэрэг гарсан байдаг. Залуухан эхнэр нөхөр хоёр бага насны хоёр хүүхэдтэйгээ амиа алдсан байсан хэргийн газар дээр цагдаа нар очсон.

Хэрэг яаж шийдэгдсэн бэ гэхээр залилагч этгээдүүд залилсан хэрэгтээ л ял сонссон. Бүхэл бүтэн гэр бүл, тэр дундаа өөрийгөө хамгаалах эрх зүйн чадамжгүй хоёр жаахан хүүхэд хүртэл амиа алдсан хэрэгт тэд хариуцлага хүлээгээгүй. Өнөөдрийн манай хууль нь ийм. Хэрэгтнүүд залилсан хэрэгтээ л тав гурван жилийн ял аваад явсан, удахгүй тэд гарч ирнэ. Харин тэдний хөрөнгийг нь залилж, гэр бүлээр нь "хүйс тэмтэрсэн" хохирогчид, тэдний ар гэр насан туршдаа хохирсоор үлдэнэ.

Залилагчид өнөөдөр монголчуудыг залгиж байна. Залилагчдад бусдын үхэх, сэхэх түй ч хамаагүй. Өнөөдөр залилангийн үй олон төрөл бий болж, бусдыг хохироож байна. Алхам бүртээ хянамгай, хэрсүү л байх ганц найдвар л байна" гэж бичжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.97
1 цагийн өмнө
0
0
Хан-Уул дүүрэг улсын бүртгэлийнхэн залилагчийг өмөөрөх ёсгүй! Залилагчийн хор уршиг аймшигтай. Хүнд туслаад батлан даагаад найзаасаа мөнгө аваад өгсөн чинь өгдөггүй ээ. Ажил дээр нь очоод зээлсэн мөнгөний чинь хугацаа аль эрт хэтрээд хэд хэд сунгасан тэгээд ч огт хүү % төлбөргүй өгсөн одоо өгөөч гэж хэлтэл дарамталсан сүрдүүлсэн гээд шүүхээр ч орж үзлээ. Шүүх ч үнэн зөвөөр тогтоолоо. Эээ дээ хүмүүс минь залилагч хүн, тус болсон хүнээ хохирогчийг гэмт хэрэгтэн болгож ч чадах юм байна шүү.!! Шудрага Шүүх ???????? Энэ талаар хэвлэлд нэр устай нь хуулийн дагуу мэдээлэл өгнөө! Давараах ёсгүй!!
Хариулах