Л.Жижжалам: 15жил болжээ анхны шагналаа авлаа. Баяр хүргэж амжилт хүсэж байгаа хүн бүхэндээ баярлалаа

Admin
2025/10/30

Жүжигчин Л.Жижжалам өчигдбр Төрийн ордонд "Хөдөлмөрийн хүндэт медалиар" шагнуулсан билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэхүү баярт сэтгэгдлээсээ хуваалцан ийнхүү бичжээ. 

Тэрбээр, "15жил болжээ анхны шагналаа авлаа. Баяр хүргэж амжилт хүсэж байгаа хүн бүхэндээ баярлалаа. Ямарч үeд дэмжсээр ирсэн хайртай гэр бүлийхэндээ баярлалаа, Жүжигчиний мэргэжилийг эзэмшүүлж тууштай сэтгэл зүтгэлтэй байх анхны суурийг минь тавьсан багш нартаа баярлалаа, ажил амьдарлын гараагаа эхлүүлж урлагийн хүн байхын эрхэм сайхныг мэдрүүлсэн Архангай аймгийн ХДТeaтрын хамт олондоо баярлалаа, Нэгэн зүйлийг хүсэн мөрөөдөж зорьж яваа асаж шатаж яваа Аранжин пикчeрсийн хамт олондоо баярлалаа. бүхий л цаг үeд хажууд минь байдаг хайрт найзууддаа, ангийхандаа баярлалаа, ажилласан кино болгон дээр минь хамтран тоглосон портнёрууддаа баярлалаа арын албанд ажилладаг кино группүүддээ баярлалаа бүх хүнд баярлалаа. Хүний хань гэж ямар байхын учир утгыг мөн чанарт нь тултал мэдрүүлж байдаг хайртай ханьдаа хамгийн их баярлалаа. Монголынхоо кино урлагт хайртай бүх үзэгчиддээ баярлалаа. Сэтгэл зүрхээрээ ажиллаж амьдарсан бүтээсэн үe үeийн киночиддоо түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргэe. Монголын кино урлаг мандан бадрах болтугай" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна