АНУ-ын Чикаго хотод тулааны бэлтгэлээ хийж буй Монголын босоо тулааны аварга, Холимог тулааны шилдэг тамирчин #Катана хочит Х.Хатанбаатар Индиана мужид зохион байгуулагдсан “CK Fighting 2: The Return” холбооны тэмцээний оргил тулаанд АНУ-ын тамирчин Corey Dulaney-тэй тулалдаж гарт өчих буюу кимура мэхээр өрсөлдөгчөө яллаа.
Энэ тулаанд ялалт байгуулснаар 2026 оны 1 дүгээр сарын 24-нд болох тус холбоонд 70 кг жингийн аваргын бүсний төлөө тулаан хийх эрхээ авлаа. 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Индиана мужид зохион байгуулсан тулааны агшныг бичлэг болон зургаар хүлээн авна уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна