Монголын волейболын шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн хүчирхэг клубуудын нэг “Ahmedabad Defenders” багт легионероор нэгдээд байна. Тус багийг 2018 онд байгуулж, 2022 онд дээд лигт анх оролцсон бөгөөд тэр жилээ хүрэл, 2023 онд алтан медаль хүртэж байв. Харин дараа жил нь клубүүдийн дэлхийн аваргад хүч үзэн, дэлхийн хэмжээнд VI байр эзэлсэн юм.
Энэ жилийн дээд лигт нийт 10 баг цомын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Б.Батсуурьийн баг эхний дөрвөн тоглолтдоо гурав хожиж, нэгээр ялагдан, хүснэгтийн гуравдугаар байр эзэлж байна. Манай тамирчин тус тоглолтуудад довтолгоогоор нийт 50 оноо авч, сүүлийн тоглолтдоо “Шилдэг тоглогч”-оор шалгарсан нь онцлох амжилт боллоо
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна