Н.ТҮВШИНБАЯРЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ХИЙХЭЭ БОЛЬЖЭЭ

Admin
2025/10/13

Олимпын аварга Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийхээр төлөвлөж буй талаар Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”- ийн хяналтын шүүгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч М.Бөхбат цахим хуудастаа хоёрхон хоногийн өмнө нийтэлсэн. Тодруулбал, Тэрбээр, "Уг киноны найруулагчаар Чехийн нэрт найруулагч Адольф Зика ажиллах бөгөөд уг бүтээлд олон улсын уран бүтээлчид оролцоно. Мөн дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг Netflix албан ёсоор хамтран ажиллахаар болжээ. Төслийн төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ирж, зураг авалтын байршил, зохиол болон түүхэн судалгаа зэрэг урьдчилсан ажлыг эхлүүлэх бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын бахархалт түүхийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой юм" гэсэн байсан юм.

Харин өнөөдөр "Чехийн нэрт кино найруулагч Адольф Зика Монголын анхны олимпын аварга Н. Түвшинбаярын амьдралаар бартмтат кино бүтээл хийх төсөлдөө цэг тавьжээ. Уран бүтээлээ зогсоох шалтгаан нь гэр бүлтэйгээ амарч байхад нь танихгүй дуудлагаар удаа дараа сүрдүүлсэн явдал байсан байна. Найруулагч энэ талаар цагдаад мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс төсөлд олон улсын баг болон Netflix компани оролцох боломжгүй болсон гэжээ" хэмээн бичжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна