Итали Улсын Жесоло хотод “ITF” Олон улсын таеквондо-гийн холбооны 2025 оны өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. ДАШТ-ий сүүлийн өдөр Монгол Улсын тамирчид хувийн тулаан, багийн тулаан, зохиомол тулааны төрлүүдэд амжилттай өрсөлдөж медаль хүртлээ.
Медаль хүртсэн тамирчид:
Н.Энхнаран 62 kg АЛТАН медаль
Г.Амаржаргал +92 kg АЛТАН медаль
Н.Энхнаран, Ц.Дэлгэрцэцэг, Б.Амаасүрэн, М.Мөнжаргал нар эмэгтэй багийн тулаанд АЛТАН медаль.
Т.Болдзориг, Г.Оюунболд, Э.Энхтөр, Б.Мөнх-Оргил нар эрэгтэй багийн тулаанд ХҮРЭЛ медаль.
Өсвөр үеийн хөвгүүдийн 14-15 насны “SELF-DEFENSE ROUTINE” төрөлд О.Мөнххүслэн, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, Н.Цагаадай нар хүрэл медаль. Ө.Гантөмөр, М.Лхамсүрэн, М.Төрбаяр, С.Энхбаатар нар “Мастерс” ангиллын багийн тулаан хүрэл медаль хүртэв.
Өсвөр үеийн охидын 14-15 насны багийн тулаанд Я.Хүслэн, М.Хүслэн, Н.Номинжин, Х.Шинэ-Учрал, Г.Намуунаа, О.Маралжингоо нар хүрэл медаль хүртлээ. Мөн Б.Нэргүй, А.Алтансувд, Э.Сарангоо, Э.Халиунаа нар насанд хүрэгчдийн тулааны төрөлд хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ий сүүлийн өдрийн тэмцээн өндөрлөв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна