Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтээ хийжээ.
Нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2025 онд спортын өндөр амжилт гаргасан алба хаагчдад орон сууцны батламж, мөнгөн урамшуулал, салбарын шагнал, мөн цэргийн цол гардуулав.
Тухайлбал, энэ жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлж Улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх Э.Батмагнайд дэслэгч цол олгожээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Алдар" спорт хорооны тамирчдад баяр хүргэж, Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж буйгаа онцлов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна