Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр /2025.09.29/ эх орондоо ирлээ.
Ёкозүна цолонд хүрснээс хойш анх удаа Монголдоо ирж байгаа аварга хүүгээ аав Д.Сугаррагчаа, ээж болон өвөө Монгол Улсын заан Д.Долгорсүрэн, эмээ Х.Пүрэвбадам нар нь гэр бүлийнхний хамт угтан авчээ.
26 настай С.Бямбасүрэн энэ оны эхний тэмцээн буюу нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлж, Ёкозүна цолны болзол хангасан бөгөөд аварга цолныхоо найрыг хийхээр эх орондоо ирсэн байна.
Фото зураг: Эх сурвалж gogo.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна