Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна

Admin
2025/09/30

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн Тринидад ба Тобаго улсад энэ сарын 28-нд эхэллээ. 

11 орны 18 тамирчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд манай улсаас 2024 оны Ази тивийн АШТ-ий алтан медальт ОУИМ Б.Мөнхжин, хүрэл медальт ДДХМ Б.Анужин, Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан нийлбэр оноогоороо ДДХДМ Ц.Цацрал нар өрсөлдөж байна. 

ДАШТ-ий 2-р тавилд Б.Анужин, Ц.Цацрал нар өөрсдөөсөө 200 гаруй чансаа илүүтэй их мастерууд болох Наталия Садовска, Виктория Мотричко нартай тэнцжээ. Харин Б.Мөнхжин дэлхийн аварга цолыг эзэмшигч Дарья Ткаченкод хожигдсон байна. 

Хятадын тамирчин, өвөрмонгол охин Гансүхийн Саяа ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, туршлагатай их мастер Ольга Балтачиг хожсоноор хүснэгтийг тэргүүлж эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна