Өсвөрийн туялзуур сэлмийн тамирчид Азийн цомоос хоёр медаль хүртлээ

А.Булганчимэг
2025/09/22

 Энэтхэгийн Уттараханд мужийн Халдвани хотод өсвөрийн Азийн цомын тэмцээн болж, манай тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, хүнд сэлмийн хөвгүүдийн багийн төрөлд хүрэл медалийн тавцанд зогссон бол хүнд сэлмийн охидын ганцаарчилсан төрөлд Д.Мэрси хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тус тэмцээнд 17 орны 192 тамирчин туялзуур сэлмийн ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлагад Д.Буянхишиг, Д.Мэрси, Ц.Ундрал, Б.Амарзориг, Н.Чинхүслэн, Ц.Тэмүүлэн, Б.Чингүүн нар өрсөлдсөнөөс хоёр медаль хүртсэнээр багийн дүнгээр VIII байр эзэлж, эх орондоо ирж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна