МУ-ын Засгийн газар дэд сайдтай байх шаардлагатай юу?

Admin
2025/06/28

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаж энэ сарын 13-ны өдөр Монгол улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын  Занданшатар томилогдсон. Г.Занданшатар шинэ засгийн газрыг хэрхэн байгуулах түүний багт хэн гэдэг улстөрчид багтаж сайдаар томилогдох тухай асуудал энэ сарын хамгийн дуулиан шуугиан дагуулсан мэдээ байлаа. Ингээд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газартаа АН-аас бусад намтай хамтрахаар парламентад суудалтай гурван намд урилга хүргүүлснээр дөрвөн намаас бүрдсэн  Их эвслийн Засгийн газар байгуулагдсан юм. 

Үүний дараагийн асуудал бол ДЭД САЙД-ын асуудал. Уг нь бол Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албанд цомхотгол хийх хүрээнд дарга нарыг цөөлнө гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ тэрээр энэ цомотголдоо дэд сайд нарыг оруулаагүй бололтой. Тэрээр дэд сайд нар томилогдох тухай асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэхдээ Дэд сайдын асуудал хуулин дээр байна лээ. Өмнөх Засгийн газрын үед орон тоо ,төсөвтэйгээ байгаа юм билээ. Хэл ам шүүмжлэлээс болоод томилоогүй.  Дэд сайд нарыг үр дүнтэй ажиллуулах л асуудал. Гадаад харилцааны сайд гадаад явлаа, гадны зочин ирлээ, орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн байдаг.  Засаг даргын ажил ч бас орлогчгүй бол явдаггүй. Орлогч сайд гэдэг дэлхийн бүх улсад байдаг албан тушаал. Нэгээр тогтохгүй байдаг албан тушаал. Улс төрийн албан тушаал.  10-20 хүний төсвийг хэмнэснээс тэднийг ажиллууллаад 1000-2000 хүний ажлыг хийлгүүлж, үр ашигтай байлгаж болно шүү дээ. Хэмнэх гэхээс илүү үр дүн юу байна,  үр ашиг гэж юу байна гэж судалж шийдэх ёстой. УИХ-тай зөвшилцөөд шийдэх ёстой асуудал” гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Үүнээс дүгнэвэл шинэ Засгийн газар дэд сайдтайгаар, өргөн бүрэлдэхүүнээр ажиллах бололтой. 

Харин МУ-ын 33 дахь Ерөнхий сайд Л.ОЮун-Эрдэнэ "Эрх мэдэлгүй, төсөв захиран зарцуулж чаддаггүй бүтцийг танах ёстой гэж бодож байгаа. Уучлаарай, илэн далангүй л хэлье. Жишээлбэл, дэд сайдыг сайд нь ч юм хийлгэдэггүй, төрийн нарийн бичгийн дарга нь ч юм хийлгэдэггүй, дунд нь байж байдаг бүтэц. Байх ёстой, бэлтгэгдэх ёстой албан тушаал мөн үү гэвэл мөн. Гэхдээ яг үнэндээ юу ч хийж, шийдэж чаддаггүй албан тушаал. Тиймээс энэ албан тушаалыг яаж төсвийн эрх мэдэлтэй болгох вэ гэдгийг бодох л хэрэгтэй”хэмээн мэдэгдэж сайд нарыг томилоогүй. 

"Шинээр бүрдсэн Засгийн газар Ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай. Дэд сайдын албан тушаалыг бий болговол 19 яаманд дэд сайд нар томилогдоно гэсэн үг. Энэ тохиолдолд ялгаагүй л дарга нарын орон тоо нэмэгдэнэ. Бүсээ чангалах хүрээнд дарга нарын тоог цөөрүүлнэ гэж байгаа ч зөрүүлээд дэд сайд томилохоор болбол тодорхой эрх ямба эдэлж, төсвөөс санхүүждэг улс төрийн албан тушаалтан 19-өөрнэмэгдэнэ гэсэн үг. Мөн түүнийг дагаад 19 туслах, 19жолоочийн цалин, бичиг хэрэг, шуудан, харилцаа холбооны зардлаас эхлээд багагүй мөнгө улсын төсвөөс гаргах шаардлагатай болно. Төсвийн хэмнэлтээ бодвол дэд сайд хэрэггүй. Харин Засгийн газрынхаа тогтвортой байдал, улс төрөө бодвол хэрэгтэй. 

Ингээд Л.Занданшатар Дэд сайдуудыг болилувал төсөв хэдэн төгрөг хэмнэгдэх бол? 

Харин томилхоор болвол 19 яаманд томилогдох дэд сайдынмарафонд хэн хэн өрсөлдөх нь удахгүй тодорхой болох бизээ. 

Монголын төрд дэд сайд хэмээх албан тушаал эргэн ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал биз ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна