Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Admin
2025/06/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани болон 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес Моллингер нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол хүүхэд багачууд, залуусын дунд сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол жилээс жилд нэмэгдэж, баг тамирчид эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Үүнд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Олон улсад нэр хүндтэй “FIBA 3×3 Women’s Series Ulaanbaatar Stop”, “FIBA 3×3 World Tour Ulaanbaatar”, “FIBA 3×3 World Cup” гэсэн гурван тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан анхны улс болж байгааг онцоллоо.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 27 орны 40 багийн  160 орчим тамирчин өрсөлдөж байна.

Монгол Улс энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани талархал илэрхийллээ.  Монголын эмэгтэй баг тамирчид Олимпийн аварга, ХБНГУ-ын багийг хожсон нь энэ төрлийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгаагийн тод илрэл гэдгийг хэлэв.

Олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид зөвхөн оролцогч биш, хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байгааг онцолж, энэ спортыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна