Алтны үнэ тогтвортой өсөж байгаатай холбогдуулан "Алт-3" аяныг хэрэгжүүлэхээр болсон. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгөхдөө "Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн онцлогийг тодорхойлсон эдийн засагт тогтворжилт бий болгох өөр өөр бодлогуудыг гаргах хэрэгтэй байдаг. ЗГ-аас “Алт-3” аяны хүрээнд энэ оны төгсгөл гэхэд шууд металлаа гаргах боломжтой алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах зорилгоор тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ бол эхлэл. Энэ аяны хүрээнд:
Нэгдүгээрт, тодорхой хуулийн хязгаарлалтад ороод гацчихсан, нөөц нь тогтоогдсон, үйлдвэрээ барьчихсан шууд эдийн засагт үр ашгаа өгөх боломжтой үндсэн ордуудыг эргэлтэд оруулах гэж байгаа юм. Шороон ордууд бол байгаль орчинд нөлөөлөх байдал илүү учраас судалгаа сайн хийж, ахиж ярих шаардлагатай байгаа.
Хоёрдугаарт, алт олборлогчдод татварын дэмжлэг үзүүлье гэдэг бодлого тусгасан. Яагаад гэвэл Монголбанканд тушаагдаж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оноос 16 хувиар буурсан. Энэ нь татварын шатлалын огцом өсөлттэй холбоотой байх магадлалтай юм. Гэтэл дэлхийн зах зээлд алтны үнэ 3300 аас дээш гарсан, үүнээс цааш нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэлээ
Сэтгэгдэл (1)